|
GOYO Cashmere Fashion show, Disco party |
|
Monday, 17 November 2008 |
|
Та бүхнийг Монгол Улс тунхаглагдсаны ойд зориулсан загвар зохион бүтээгч Н.Соёлмаагийн ноолууран хувцасны GOYO Cashmere Fashion show, Disco party -д хүрэлцэн ирэхийг урьж байна. Шоу 11-р сарын 22-ны 7:00 РМ Чикаго хотод Hanging Garden Banquet -н зааланд болно. хаяг: 8301 Belmont ave, River Grove, IL 60171 Холбогдох утас: 847- 693-1090 11-р сарын 29-нд Сан Франциско (хаягыг жич зарлана) хотуудад тус тус болно. |
|
Дэлгэрэнгүй...
|
|
Монгол 62 дугаарт бичигджээ |
|
Sunday, 16 November 2008 |
|
АНУ-ын "Нэритайж" сан, "Уоил стриит" сонины газартай хамтран 13 дахь жилдээ "Дэлхийн чөлөөт эдийн засгийн индекс"-ийн жагсаалтыг гаргажээ. Үнэлгээг эдийн засаг, бизнесийн салбар нь "улс төрөөс хараат бус байх", "төрийн шахалтаас чөлөөтэй байх", "хөрөнгө оруулалтын эрх чөлөө", "санхүүгийн чөлөөт байдалд", "оюуны өмчийн хамгаалалт", "авлигаас чөлөөтэй байх", "хөдөлмөрлөх эрх чөлөөг хангах" зэрэг арван шалгуураар 0-100 оноо өгч үнэлдэг аж |
|
Дэлгэрэнгүй...
|
|
АНУ-д жижиг бизнес хэрхэн эрхлэх сургалт зохионo. |
|
Friday, 14 November 2008 |
|
Элчин сайдын яамнаас ДС орчмын бизнес эрхлэх сонирхолтой буюу одоогоор хувийн бизнес эрхэлж буй монголчуудад зориулан сургалт зохион байгуулах тул өргөнөөр оролцоно уу. Доорхи арга хэмжээнд оролцох монголчуудыг бүртгүүлэхийг урьж байна. n.tumenbayar @mongolianembassy.us-ээр имэйл бичиж бүртгүүлнэ үү.
Сургалт 2008 оны 12 сарын 9-ний өдөр 15.00-17.30 цагт Элчин сайдын яам дээр 2833 M Str, NW Washington DC 20007 хаягаар болно. |
|
Дэлгэрэнгүй...
|
|
Байрны үнэ ам метр нь 700-1500 ам.долларын үнэтэй байна |
|
Thursday, 13 November 2008 |
|
Энэ сарын 11 - 13 ны хооронд Мэдээлэл технологийн үндэсний парк дээр "Үл хөдлөх хөрөнгө - 2008" нэртэй үзэсгэлэн яармаг гарч байгаа. Үзэсгэлэн яармагт цөөнгүй аж ахуйн нэгж оролцсон бөгөөд хэрэглэгчдэд санал болгоод байгаа хамгийн хямд байр нь нэг ам метр нь 700 ам.доллар үнэтэй байгаа юм. |
|
Дэлгэрэнгүй...
|
|
Мянганы сорилын корпорацийн шалгуурт Монгол Улс тэнцж |
|
Thursday, 13 November 2008 |
АНУ-ын Мянганы сорилын корпораци тусламж олгохдоо улс орнуудад тавигддаг шалгуур үзүүлэлтийнхээ гүйцэтгэлийг гаргажээ. Энэхүү үзүүлэлт нь тус корпорацаас тусламж авах улс орнуудыг шалгаруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг аж. Нийтдээ 93 улс орныг 17 үзүүлэлтийг хэрхэн хангаж байгааг гаргасан үзүүлэлтийн Монголынхыг саяхан Сангийн сайд С.Баярцогтод танилцуулсан байна. Танилцуулгыг АНУ-ын Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Николас Хилл, Мянганы сорилын корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Рийд хийсэн байна. Үүнд манай улс тэнцсэн эсэхийг Монголын Мянганы сорилын корпорацийн гүйцэтгэх захирал С.Баярбаатараас тодруулахад “Монгол Улс тэнцсэн гэж мэдэгдсэн” хэмээн хариулсан юм. |
|
Ам.долларын ханш огцом өсөв |
|
Sunday, 09 November 2008 |
|
Дэлхийн зах зээлд ам.долларын бусад валюттай харьцах ханш сүүлийн саруудад өссөөр байсан. Энэ нь түүхий эдийн үнийг унахад хүргэсэн хэмээн эдийн засагчид тайлбарлаж байв. АНУ-ын холбооны нөөцийн систем ойрын хугацаанд бодлогын хүүгээ хоёр ч удаа бууруулсан нь ам.долларын ханш сулрахад хүргэнэ хэмээн мэргэжилтнүүд үзэж буй. Харин Монголд байдал эсрэгээрээ байсан. Сүүлийн саруудад ам.долларын ханш 1148-1150 төгрөгийн хооронд харьцангуй тогтвортой байлаа. Харин сүүлийн гурав хоногийн дотор ам.долларын ханш "суга" өсчээ. Өчигдөр 16.00 цагийн байдлаар валют арилжааны төвүүдэд нэг ам.долларыг 1170 төгрөгөөр авч, 1180 төгрөгөөр зарж байв |
|
Дэлгэрэнгүй...
|
|
Sunday, 09 November 2008 |
|
SEMA 2008 -Specialty Equipment Manufacturers Association. Las Vegas.USA Дэлхийн мөрийтэй тоглоомын төв Лас-Вегас хотод SEMA-2008 (Specialty Equipment Manufacturers Association) хэмээх тюнинг хийгдсэн авто машины хамгийн том шоу амжилттай явагдаж өнгөрлөө. SEMA - 2008 автошоу нь 186 000 метр квадрат зайг эзэлсэн асар том талбайд явагдсан бөгөөд дэлхийн 100 гаруй улс орны 2000 гаруй автомашины эд, анги үйлдвэрлэгчид өөрсдийнхөө шилдэг гэсэн бүтээлүүдээ олон нийтэд танилцуулсан байна. SEMA шоуны гол зорилго бол автомашины тоноглол үйлдвэрлэгчдийн бүтээлүүдээс хамгийн шилдгийг нь тодруулж дээрээс нь энэ салбарын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлоход орших юм. Та бүхэн "MTV" сувгаар гардаг хуучирч муудсан машинуудад тюнинг хийдэг "Миний машиныг авраач" нэвтрүүлгийг үзэж байхдаа автомашины тюнинг гэдэг гайхалтай, сонирхолтой зүйлийн талаар мэдлэгтэй болсон байх. World Mongolian Association. Washington .DC |
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Солонгост гэр бүлээр нь ажиллуулах |
|
Sunday, 09 November 2008 |
|
Гадаадад ажиллаж амьдарч буй монгол иргэдийн тоо зуун мянга хол давсан нь судалгаанаас харагдаж байна. Хойшдоо ч энэ тоо улам өснө. Ойрын хугацаанд хотоос 5000, хөдөө орон нутгаас 3000 монгол залуучуудыг Солонгост ажиллуулахаар бүртгэж эхэлнэ. Алсын орныг зорьж ажил хөдөлмөр эрхлэн амьдрал ахуйгаа өөд татахын сацуу улсын мөнгөн санг багагүй хэмжээгээр зузаатгаж байгаа сайн талтай. Гэвч эрчүүд голдуу алсыг зорьж байгаагаас гэр бүлийн асуудал хөндөгдөж эхэлснийг эрхэм түшээд анзаарч ирэх оноос шинэлэг хэлбэрээр ажиллах зорилго өвөрлөсөн тухай өнөөдрийн УИХ-ын чуулган дээр яригдав. Нийгмийн хамгааллын сайд Т.Ганди: |
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
|