|
Намууд батламжаа гардаж, сонгуулийн гараа эхэлжээ |
|
Улс төрийн намуудын дарга нар өчигдөр төрийн ордонд цугларав. Ингэхдээ баяр ёслолын байдалтайгаар ирцгээлзэ. Учир нь сонгуульд оролцох хүсэлтээ гаргасан нам, эвслүүд өчигдөр Төрийн ордны Баганат танхимд батламжаа гардан авахаар ирсэн нь энэ. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав батламж гардуулах ёслолыг нээж үг хэллээ. “Сонгуульд оролцох хүсэлтээ гаргасан нам, эвслүүд Үндсэн хууль болон сонгууль, захиргааны, эрүүгийн зэрэг хуулийг мөрдөж ажиллахаа илэрхийлсэн. Сонгуулийн ерөнхий хороо ч хуулийн хүрээнд хяналтаа тавьж ажиллах болно. Нам эвслүүд ч хууль, дүрмээ баримтлана гэдэгт итгэж байна” хэмээн Сонгуулийн ерөнхий хорооны дарга хэлэв. Түүнчлэн нэр дэвшигчид бүртгүүлж, үнэмлэхээ гардан авсан хойноо сурталчилгаагаа эхлэхийг анхааруулсан юм.
|
|
Read more...
|
|
Гадаад улсад байгаа сонгогчдын санал авах журам батлагдлаа |
|
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8 дахь хэсэгт “Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд сонгуульд оролцох, тэдний саналыг авахтай холбогдсон журмыг Сонгуулийн ерөнхий хороо, гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталж, мөрдүүлнэ.” гэж заасны дагуу Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн газар, Монгол Улсын Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар /цаашид “Дипломат төлөөлөгчийн газар” гэх/ байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэд Монгол Улсын Улсын Их Хурлын сонгуульд оролцох, тэдний саналыг авахтай холбогдсон журмыг Гадаад харилцааны сайд, Сонгуулийн ерөнхий хорооны хамтарсан тогтоол, тушаалаар батлаад байна. Энд дарж үзнэ үү.
|
|
Read more...
|
|
МОНГОЛЫН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН ТҮҮХ (1911-1950) |
|

1921 оны ардын хувьсгалын дараа Монгол Ардын Нам засгаас урлаг, утга зохиолыг хөгжүүлэх талаар үлэмжийн их анхаарал тавьж, ард түмний эрх ашигт нийцсэн агуулгатай, үндэсний хэлбэртэй урлаг соёлыг хөгжүүлэх, дэлхий дахины сонгодог урлагийн дэвшилт өвөөс бүтээлчээр суралцах зорилтыг тавьснаар Монголын орчин үеийн дүрслэх урлагийн түүхийн шинэ хуудас нээгдсэн юм[1]. Тэр үед монголын уран бүтээлчид үндэсний урлагийн уламжлалыг хадгалан, дэлхий дахины урлагийн онцлогийг судалж, ялангуяа Зөвлөлтийн дүрслэх урлагаас суралцаж, Монголын орчин үеийн дүрслэх урлагийн суурийг тавьж зураач урчуудын өмнө шинэ нийгмийг цогцлон бүтээх чиглэлийг баримталж байв[2].
|
|
Read more...
|
|
ХЯТАДЫН ТАВ ДАХЬ ҮЕИЙН УДИРДАГЧ |
 Байдлаас ажихад Хятад орныг авч явах дараагийн удирдагчаар Си Жиньпин гэгч тодорч буй бололтой. Тэрбээр одоо БНХАУ-ын даргын орлогч (Дэд ерөнхийлөгч гэсэн үг)- ийн албыг хашиж буй юм. Түүний гэргий Пэн Лиюань нь хошууч генерал цолтой, Хятадын нэрд гарсан дуучдын нэг аж. Саявтар болсон ХКН-ын Төв Хорооны бүгд хурлаар ирэх таван жилийн нийгэмэдийн засгийн хөгжлийн төлөвлөгөө болон боловсон хүч ний асуудал хэлэлцсэн байна. Мао Зэдун, Дэн Сяопин, Зян Зэминь, Ху Жинтаогийн дараах Хятадын удирдлагын тав дахь үе улс төрийн тавцан дээр гарч ирэх цаг ойртож байна. |
|
Read more...
|
|
Монголчууд Хүндэтгэлийн ёсолгоотой боллоо |
 Монгол түмэн зан заншил, хэвт ёс, эцэг өвгөдөөс өвлөгдөн ирсэн ёс ёсолгоогоо эрхэмлэн дээдэлж, үр хойчдоо өвлүүлэн үлдээж ирсэн дээдийн сайхан уламжлалтай. Монголыг монголоор нь авч үлдэх учиртай энэхүү зан заншилд ач холбогдол өгсөөр ирсэн нь гүн эртний агуулгатай юм. Үүний нэг хэлбэр нь ёс, ёсолгоо билээ. Тайландчууд залбирч байгаа мэт гараа хавсран ёсолдог. Гитлерийн үеэс үндсэрхэг үзэлтнүүд гараа өргөн ёсолдог нь өдгөө уламжлагдан ирлээ. Япончуудын тэргүүнээ газар шүргэн мэхийдэг ёс хүндэтгэлийн дээд хэлбэр нь. |
|
Read more...
|
|
Ц.Элбэгдорж: Миний Монгол мөнх оршиг |
 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойн баярт зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулганд үг хэллээ. Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм хүндэт ард иргэд ээ, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид, хатагтай ноёд оо, Өнөөдөр та бид Монгол улсад, магадгүй өнгөрсөн зуунд тохиосон хамгийн чухал түүхэн үйл явцын тухай ярилцаж, гүн хүндэтгэл үзүүлэхээр цуглаад байна. |
|
Read more...
|
|
Замын-Үүдэд казино байгуулахыг хүсэв |
 УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг Чөлөөт бүсийн тухай хуулийн хэрэгжилт болон чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Монгол Улс дөрвөн газарт чөлөөт бүс байгуулахаар болж, холбогдох шийдвэрүүдийг гаргасан байна. Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд эдийн засгийн чөлөөт бүс, Сэлэнгэ аймгийн Алтанбулагт худалдааны чөлөөт бүс байгуулах шийдвэрийг 10 шахам жилийн өмнө гаргажээ. |
|
Read more...
|
|
АНУ-ын Цагаачлалын холбогдолтой асуудалууд. |
 Цагаачлалын асуудлаар Өмнө мэдээнд дурдаж байсан The Department Homeland Security /DHS/-аас хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн хууль бус цагаачдыг албадан гаргах хэргүүдийг цагаачлалын шүүхээр орохоос нь өмнө нэг бүрчлэн хянаснаар гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг албадан гаргахыг түргэвчлэх, гэмт хэрэг үйлдэж байгаагүй хүмүүсийг албадан гаргахыг зогсоох программын “test-run” буюу туршилтын ажиллагаа болон хууль сахиулах ажилтнууд, ЗГ-ын хуульчдыг эдгээр асуудлыг шийдвэрлэхэд сургах программыг орон даяар өнгөрсөн 11-р сарын дундуур албан ёсоор эхэлсэн.
|
|
Read more...
|
|
2011 оны улс төрийн онцлох мэдэгдлүүд |
Н.ЭНХБАЯР & МАХН
Н.Энхбаяр Монголын улс төрд хөл тавьснаасаа хойш чухал хүн байсаар ирсэн. Тэрбээр МАХН /хуучнаар/-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болсон тэр цагаас эхлэн улс төрийг өөрийнхөөрөө зохиож, зураглаж байсан юм. Тэр одоо ч энэ хэв шинжээ алдахгүйг хичээж явна. Тиймээс хуучин МАХН-аас шинэ МАХН-ыг бүтээхээр сэтгэл шулуудсан нь энэ оны онцлох үйл явдал боллоо. “Монгол Ардын нам мандан бадрах болтугай. Ура ура ура” хэмээн хашгирах У.Хүрэлсүхийн дуу нойрсож буй арсланг сэрээжээ. Өнөөх арслан сэрэнгүүтээ МАХН хэмээх хуучин нэрээ авах чин хүсэл өвөртөлсөн аж. Цаг хугацаа үл хайрлан зүтгэсний эцэст тэр санасандаа хүрч чадлаа. |
|
Read more...
|
|