Бүтээнэ гэсэн нэгэн хүслээрээ Бүхий л амьдралаа гэрэлтүүлж яваарай, Болгоно гэсэн гэгээн сэтгэлээрээ Босго нь өндөр амжилт руу тэмүүлж яваарай, гээд Төрсөн өдрийн баярын мэнд хүргэсэн FACEBOOK-ын найзууддаа Эртний Сайхан хэмээх энэ сайхан дуугаар мэнд дэвшүүлж байна аа. Та бүхнийг хүндэтгэсэн Дүрслэх урлаг судлаач Зураач, Уран барималч Түүхийн ухааны Доктор (Ph.D) дэд проф. Бэсүд Дашнямын Отгонтөгс 2014-04-17. (АНУ)
Төрийн Дуулал
Монгол Улсын Төрийн Дуулал

Монгол Улсын Ерөнхийлөгч Их Монгол Улс Байгуулуагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан Төрийн сүлд дуулал шинэчлэхээр шийдэн зарлиг гаргаж ажлын хэсэг байгуулсанаар Монгол Улсын Төрийн Дуулал 2006 оны 7-р сарын 11-ээс шинэчлэгдлээ.

Төрийн тэргүүн ажлын хэсгийнхний зөвлөмжөөр Төрийн бэлгэ тэмдгийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж, ажлын хэсгийнхэн хувьсгалт улс, зовлонг тонилгох гэсэн үгийг хэт хуучирсан, утга санааны хувьд зохимжгүй гэж үзжээ. “Дайсны хөлд хэзээ ч орохгүй”, “Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж” гэсэн мөрүүдийг утга, агуулгын алдаатай гээд сольж. Төрийн дуулалд язгуур уламжлал, утга соёлоо бадруулах үүднээс нэг бадаг нэмсэн байна. Төрийн дуулал шинэчлэхэд зургаан Ардын уран зохиолч оролцжээ. Тэд сүлд дууллыг өөрчлөхөөр ажилласан боловч Ц.Дамдинсүрэнгийн үгийг хэвээр үлдээж, Ардын уран зохиолчид  дууллын зарим үг, мөрийг өөрчилж бадаг нэмээд зохиолчийнх нь нэрийг хэвээр үлдээе гэж шийдсэн юм.

Үгийг Ц. Дамдинсүрэн
Аяыг Б. Дамдинсүрэн, Л. Мөрдорж

Монгол Улсын Төрийн Дуулал

Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжиж, үүрд мөнхөжнө
Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж
Хатан зориг, бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя
Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур, хэл соёлоо
Үрийн үрдээ өвлөн бадраая

Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай

 
Монгол Улсын Төрийн Дуулал - 1992 он

Ц.Дамдинсүрэнгийн үг, Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нарын ая

Монгол Улсын Төрийн Дуулал 

Дархан манай хувьсгалт улс
Даяар Монголын ариун голомт
Дайсны хөлд хэзээ ч орохгүй
Дандаа энхжиж үүрд мөнхжинө

Read more...
 
БНМАУ-ын Төрийн Дуулал - 1961 он

Ц.Гайтав, Ч.Чимэд нарын зохиосон

Урьдийн бэрх дарлалыг устгаж
Ардын эрх жаргалыг тогтоож
Бүх нийтийн зоригийг илтгэсэн
Бүгд Найрамдах Улсаа байгуулсан

Read more...
 
БНМАУ-ын Сүлд Дуулал - 1950 он

Ц.Дамдинсүрэнгийн үг, Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нарын ая

БНМАУ-ын Сүлд Дуулал 

Дархан манай хувьсгалт улс
Даяар Монголын ариун голомт
Дайсны хөлд хэзээ ч орохгүй
Дандаа энхжиж үүрд мөнхжинө

Read more...
 
БНМАУ-ын Төрийн Дуулал - 1923 он

Бүх дэлхийн эв хамтын гуравдугаар интернационлын магтуу дуу

Монгол Интернационал 

Бүх дэлхийн ард түмэнд
Бүрэн эрхийг олгогч интернационал
Бүдүүлэг ядуу ард түмнийг
Гэгээнээр удирдагч интернационал

Read more...
 
Эртний Сайхан - Төрийн Найрын Магнай Дуу - Чингисийн Төрийн Дуулал

Тэгэхдээ найр хуримын ёслолын үндсэн хэсэгт 12 юм уу 32 айзам уртын дуу дуулдаг. Энэ ч үүднээс найр, хуримын эхэн төгсгөлд дуулах тусгай дуу бий болж, найр эхлэх дууг хууртай найранд “Хуурын маглай”, хуургүй найранд “Найрын магнай” гэж нэрлэх ба найр өндөрлөхөд дуулах дууг “Найр жаргаах дуу” гэдэг байжээ.

Read more...
 


© 2012 World Mongolian Association Washington DC.USA
Design by: Besud Tom Dashnyam