| Чингис хааны цэрэг дайчид ямархуу эрс байв |
|
Гагцхүү гайхамшигт жанжин, гайхамшигт цэрэг хоёрын нэгдлээс гайхамшигт ялалт төрдөг. Учир юун хэмээвээс цэргийн жанжны ямар ч оновчтой шийдвэр нь, түүнийг ягштал биелүүлж чадах эрдэм, чадвар төгс цэрэг дайчидгүй байх аваас тэр нь мөрөөдөл төдий болох авай. Үүнд, эн тэргүүнд тухайн улс аймгийн соёл иргэншил, технологийн хийгээд нийгмийн хөгжлийн төвшин, цэрэг дайчдынх нь амьдралын хэвшил дадал, тэдгээртэй холбоотойгоор илрэх бодгаль хүмүүний бие бялдрын хөгжил, оюуны чадавхи, ертөнцийг үзэх үзэл,төрөлхийн авьяас чадварын онцлог нь тухайн цэрэг хүний үнэлэмжид чухал нөлөө бүхий гол хүчин зүйл болно.
Эдгээрээс гадна нэг талаас, тухайн цэрэг дайчдын байлдааны гол зэвсэг чухам ямар зэвсэг байна вэ, нөгөө талаас түүний байлдааны гол хэрэгсэл нь чухам юу байна вэ гэдгээс цэрэг дайчны онцлог шинж чанар илэрнэ. Энд “Байлдааны гол зэвсэг” гэж дайтан тулалдах явцад хүн, амьтан, хүрээлэн буй орчинд шууд хөнөөл учруулах үйлчлэл бүхий зүйл, тэгэхдээ цэрэг дайчны гол хэрэглэж дадсан зэвсгийг хэлж байгаа бөгөөд харин “Байлдааны гол хэрэгсэл” гэж тулалдах явцад хүн, амьтан, хүрээлэн буй орчинд шууд хөнөөл учруулдаггүй авч, цэрэг дайчдын байлдааны чадавхид шууд нөлөөлдөг болон байлдах нөхцлийг бүрдүүлэх үйлчлэл бүхий гол зүйлүүдийг хэлж байгаа юм. Энэ үүднээс авч үзвээс “Рыцарь” хэмээх өрнөдийн морьтон баатар цэрэг гэхэд нэгд, бодгаль хүн, хоёрт, түүний хэрэглэдэг гол зэвсэг нь жад, гуравт, байлдааны гол хэрэгсэл нь морь болон өвч төмөр хуяг, дуулга болох тул рыцарийг “Хүн-жад-морь-хуяг”-ийн цогц гэж тодорхойлж болно. Энэчлэн тодорхойлох аваас Чингис хааны цэрэг дайчид гэдэг нь эн түрүүнд “Хүн-морь-нум гурвын хосгүй гайхамшигт нэгдэл” байснаараа тэр цагийн бусад улс орны цэргээс онцлог ялгамжтай байна. Нэг. Бодгалийн шинж чанар 2.Тэсвэр хатуужил Тэгээд хүйтэн ч гэхгүй, “Үнэхээр салхи, бороонд зовирол үгүй, өлсч ундаасахад ядрал үгүй. Үүгээр дундад улсын хүмүүс тэдэнтэй тэнцэж болшгүй. Учрыг нь бодвол бага балчрын үеэсээ чингэсээр ирээд тийм болсон бололтой” гэсэн бол Плано Каприни “Тэд сүрхий тэвчээртэй бөгөөд нэг, хоёр хоног юу ч идэж уугаагүй байвч өлсөж цангаж байгаа нь огт мэдэгдэхгүй. Харин ч баян цатгалан хүмүүс шиг байж, дуулж хөгжилдөцгөөх ажгуу. Тэсгим хүйтэн, аагим халууны аль алинд ч морь унахдаа тун тэвчээртэй улс. Ер нь тэд эрх танхил, булбарай улс биш” гэсэн байх жишээтэй. Дашрамд өгүүлэхэд эрдэмтэд шар арьстныг нийтэд нь “Хятаджуу” гэх юмуу “Японжуу” гэх мэт нэрлэлгүй, харин “Монголжуу төрхтөн” гэж нэрлэсэн нь ч нэгийг өгүүлэх бөлгөө. З.Моринд гарамгай байдал 4.Мэргэн харвах чадвар Давхиж яваа үнэгний сүүлний үе тоолон харвадаг хүмүүн байсан тухай нэгэн монгол сурвалжид өгүүлсэн буй. Гол төлөв зогсож байж, тэр ч бүү хэл мориноосоо бууж байж хөдөлгөөнгүй байдлаас харвадаг бусад улс орны хувьд тийнхүү морины давхиан дунд эгц урагшаа төдийгүй гэдрэг эргэн хударган гудас хийгээд гар арилжин баруун солгойгүй мэргэн харвах нь гайхалтай байсан тул тэр цагийн өрнө, дорнын олон сударт монгол цэргийн тэрхүү чадварыг онцгойлон Плано Карпини “Эрчүүд нь сум хийх, мал сүргээ харахаас өөр ажил хийнэ гэж байхгүй. Харин тогтмол ан агнаж, нум, сумаар харвах сургууль хийх бөгөөд тэгээд ч хүүхэд, үүхэдгүй цөм мэргэн харваачид ажгуу … Охид хүүхнүүд нь ч морь унан давхихдаа эрчүүдээсээ дутуугүй сурамгай. Тэд мөн л эрчүүд шигээ нум, сум агссан байхыг бид харсан билээ. Хүүхнүүдийн зарим нь нум, сум харвахдаа эрчүүд шигээ бөлгөө” гэсэн байна. “Батын аян дайн” буюу айл бүрийн ахмад хөвгүүд оролцсон учир монголын түүхнээ “Ахмад хөвгүүдийн аян дайн” ч хэмээн тэмдэглэгдсэн дайны үед Моравийн Ольмюц хотынхон хэрмийн дээгүүр хүн цухуйх аргагүй харваж байсан монголчуудын цэцийг сорихоор шийджээ. Тэгээд хүн дүрстэй мануухай хийж хэрмийн дээгүүр өргөн өнгийлгөж. Гэтэл тэр л хоромхон агшинд өчнөөн сум тусан шигдсэн тул ихэд гэлмэн гайхширч асан гэдэг. Монголчууд эр чадал, цэргийн эрдэм авьяасыг дээдлэн шүтэж, хар багаасаа харвах намнах, хатгалдан цавчилдах эрдэмд хүн бүр шамдан суралцдаг уламжлалтай байв. Сяо Дахэн “Хүүхдээс ахмад настнаа хүртэл гагцхүү ид хүчиндээ эрдэж бардамнах бөгөөд дээрээс доороо хүртэл гагц ид хүчтэнийг хайрлан бахархдаг. Энэ нь эртнээс аваад Дундад улсын зовлон болж байсны шалтгаан нь биш бил үү!” гэжээ. Бас зэр зэвсгээ хайрлах чанараар онцгой байсан гэж болно. Дээрх зохиогч “…Монголчууд нуманд хамгаас хайртай. Арав гаруй жил хэрэглээд эвдрэхгүй нум байна … Хутганд их хайртай….Хутга хийх арга нь манайхтай адил. Гэвч ир мэс нь хурцыг л эрхэмлэдгээс биш гялбалзсан гялгарыг нь боддоггүй. Хуяг дуулганд маш хайртай. Тун нарийлгаар хийх бөгөөд бөхлөг. Дайн дажин үгүй боловч үргэлж зүлгэж арчиж байна. Бас сайн нохой, моринд хэтэрхий хайртай. Сайн нохой, морийг хүнээс ч илүү хайрлана” хэмээжээ. Гурав. Цэрэг эрсийн бусад онцлог шинж Учир юун хэмээвээс тэр улс хэзээ ч аюун дутаадаггүй юм. Нэгэн удаа бид нэг татарыг яаж ийгээд барьж аваад явтал нөгөөх чинь мориноосоо үсрэн харайгаад толгойгоо чулуугаар хага дэлдэж үхсэн билээ. Бууж өгнө гэж байхгүй хэмээн Багдад хотноо элчээр ирсэн нэгэн гүрж ноён ярьсан” гэж бичсэн байдаг. Энэ мэт жишээ олон. Монгол цэрэг дайчдын нэг онцлог нь тэд туйлын чанд сахилга журамтай, шударга үнэнч байсанд оршино. Үүнд Чингис хааны тогтоосон ахас ихэсээ хүндэтгэн, тэднийхээ хэлснийг үг дуугүй дагадаг уламжлалт ёс заншил ч ихэд нөлөөлжээ. Тиймээс ч тухайн үеийн аль ч орны цэрэгт байгаагүй хатуу чанд дэг журам, сахилга бат нь Чингис хааны цэргийн их ялалт, амжилтын нэгэн үндэс суурь болж өгсөн юм. Перс түүхч Жүвэйни “Тэдний захирах, захирагдах ёс туйлын нарийн чанд … Хүн бүхэн адил тэгш үүрэгхүлээнэ… Оногдсон үүргээ л дор дороо биелүүлэх ёстой… Түмтийн ноён ч бай, алдаа эндэгдэл гаргасан л бол шийтгэнэ. Тэгэхдээ тэр ноён хоёр нарны хооронд явж хүрэхүйц тийм хол газарт байсан ч хаан түүн рүү элч мордуулна. Тэр элч нь ноёнд хүрч очоод толгойг нь ав гэсэн бол толгойг нь авна. Алт эрдэнээр торго гэсэн бол торгоод буцаж ирнэ” хэмээгээд харьяат албат, ноёдоосоо жийрхэж байдаг асан тэр үеийн бусад хаад, ноёдын цэргийн байдалтай зүйрлэн хэчнээн их зөрөөтэйг нь шагшин бичсэн байдаг. Л.Н.Гумилев “Их талд итгэснийг хуурч мэхэлдэггүйгээрээ соёл иргэншилтэй бусад орноос ялгарч байв” хэмээжээ. Цагийг ийнхүү наана, цаанагүй ягштал баримталж асан нь монголчуудыг ялалт, амжилтад хүргэсэн чухал нөлөөтэй хүчин зүйлийн нэг байсан биз. Дашрамд өгүүлэхэд, үндэстний энэ чухал чанараа өдгөө бид гээчихсэн байгаа нь сул дорой болсны, мөн тийм байхын илрэл ч байж магадгүй хэмээн эмзэглэнэм. Өөр бас онцлон дурдууштай зүйл бол тэдний эв нэгдэл. Энэ нь цэргийн анхан шатны нэгж болох аравт, зуутууд, цаашилбал мянга хүртэл гол төлөв нэгэн овог, аймгийн, ах дүү шахуу улсаас бүрдэж байсантай нь ч бас холбоотой биз. Хууль цааз ч хатуу, шат дараалан хүн бүрийн гүйцэтгэх ёстой үүрэг, хариуцлага ч тов тодорхой байж. Хэн нэгэн осол сул болвоос тэр хүн өөрөө хариуцлага хүлээхээс гадна харьяат албатаа захирч, хүмүүжүүлж үл чадагсад, түүнийг хариуцсан аравт, зуутын ноёд, эх, эцэг нь ч хүртэл хариуцлага хүлээдэг. Хар амиа хаацайлан хэн нэгнээ дайсны дунд орхин одох ёсгүй бөгөөд бие биендээ үл тусалж орхигсдыг хүндээр шийтгэдэг, харин байлдаанд шархдагсад, тэр ч бүү хэл үрэгдэгсдийг амь золин авч гарагсдыг харц боол, эзэн ноён хэн ч байсан ялгалгүй ихэд хөхүүлэн шагнах журмыг Чингис хаан хуульчлан тогтоосон нь монголчуудын эртний уламжлалт нийтэч, хүмүүнлэг хэв ёс, зан заншлыг улам батжуулж, цэргийн сахилга, нэгдэл нягтралыг дээшлүүлэхэд нөлөөлсөн чухал хүчин зүйл болжээ. Тэр цагт ийнхүү хэн нэгэндээ туслаагүйн төлөөнөө шийтгэл хүлээлгэдэг хууль өөр хаана ч байгаагүй бөгөөд гагцхүү Чингис хаан л харилцан туслах мэдрэмж бүхий чанд сахилгатай армийг бий болгож чадсан нь тэр байлаа. Ийнхүү монгол цэрэг тэр үеийн түүхчдийн цохон тэмдэглэсэнчлэн “Сахилга журам, дайтах чадвараараа урьд, хожидын бүх улс аймгаас давуутай”, “…байгалийн жам ёсыг эрхэмлэн шүтэж аливаа бузар муухай зан, булай үйл бүхнийг үзэн ядах ба өвөр хоорондоо эвсэг эевэргүү, эзэн ноёндоо үнэнч хүлцэнгүй, ухварлан сэтгэх хийгээд үйлтгэх хэрэгтээ чигч шударга”, “…сөс ихтэй дайчин эрс” байжээ Доктор, професор Ж. Базарсүрэн |